Ачих, буулгах, шилжүүлэн ачих терминал

Тус компанийн үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлж, цаашид  өргөжүүлэн бүс нутгийн логистик төв байгуулах  алсын зорилгыг  хэрэгжүүлэх үүднээс  2020 оноос бараа ачиж, буулгах, хадгалах, тээвэрлэх, шилжүүлэн ачих, дамжин өнгөрүүлэх үйлчилгээ бүхий 120 га талбайг хамарсан терминалын төслийг эхлүүлж, 7,6 га талбайг хамарсан терминалыг байгуулж, Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн  А/168   дугаар тушаалаар гаалийн хяналтын бүсээр зарлуулж 3 жил тутам зохих журмын дагуу хугацааг сунгуулж, үйл ажиллагаа явуулж байна.

Гаалийн хяналтын бүс нь:

  • 150 тн авто болон вагон пүү
  • Нэг талдаа 28 вагон орох 2 салаа замтай
  • Задгай нурмаг ачаа ачих буулгах талбай
  • Зориулалтын нягтруулсан хөрс бүхий 76000 м.кв талбай
  • Контейнер хүлээн авах, ачиж буулгах зориулалт бүхий талбай
  • Гэрэлтүүлэг, 24 цагийн харуул хамгаалалт
  • Талбай тойрсон нийт 24 камертай
  • 3 тонны сэрээт өргөгч
  • 70 тонны автокран
  • Ковш /65D/ зэрэг техник хэрэгсэлтэй.
дээш