“Зууннайман ойл” ХХК-ийн хүний нөөцийн нэн чухал зорилт нь
Хүний нөөцийн удирдлагын үйл ажиллагааг компанийн зорилго зорилт руу чиглүүлж уялдуулах, салбартаа манлайлах мэдлэг ур чадвартай хүний нөөцийг бүрдүүлэх, тэдгээрийг тасралтгүй хөгжүүлэх системийг боловсронгуй болгох, үр бүтээмжтэй, хөрвөж ажиллах нөхцөл бүрдүүлэх, жишиг болохуйц манлайллыг төлөвшүүлэхэд чиглэгдэнэ.
Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд дараахь үндсэн бодлогыг баримтална:
- Эрүүл, аюулгүй, ая тухтай ажиллах орчинг бүрдүүлэх, эрүүл мэндийг дэмжих. гүйцэтгэлд суурилсан урамшууллын тогтолцоог бүрдүүлэн ажилтны нийгмийн баталгааг хангах замаар ажлын бүтээмжийг дээшлүүлэх;
- Ажилтны мэдлэг чадварыг дээшлүүлж, тасралтгүй суралцах, өсч хөгжих эрмэлзлэлийг нь идэвхитэй дэмжин, ажиллангаа сурах, мэдлэг ур чадвараа тогтмол нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх;
- Ажилтны бүтээмж дээшлүүлэх шинэ санал, санаачлагыг дэмжих, үнэлэх, хэрэнгжүүлэх системийг бий болгох, инноваци, тасралтгүй сайжруулах сэтгэлгээг төлөвшүүлэх;
- Ажилтны чөлөөт цагийг идэвхитэй өнгөрөөх, хамт олны таатай уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор эр орны түүх, соёлын дурсгалт газруудаар аялах, байгаль орчинтой танилцах, эрүүл агаарт идэвхтэй амрах, урлаг, спорт, олон нийтийн ажил арга хэмжээ зохион байгуулах.
Манайд ажилласнаар Танд дараахь давуу талууд нээлттэй болно:
- Өсөн дэвжих, өөрийгөө харуулах ижил тэгш боломж;
- Ажилтны сурч боловсрох, шинийг санаачлах хүсэл тэмүүллийг ямагт дэмжин сайшаадаг;
- Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт болон гэнэтийн ослын даатгалд хамрагдах;
- Ажилтанд зориулсан сургалт хөгжлийн бодлого;
- Илүү цагийн цалин, нэмэлт урамшуулал;
- Утасны төлбөрийн хөнгөлөлт;
- Эрч хүчтэй чадварлаг найрсаг хамт олонтой хамтран ажиллах боломж.
Хүний нөөц
Нээлттэй ажлын байр
Оффисын жолооч ажилд авна.
Тогтвор суурьшилтай ажиллах, буруу зуршилгүй, цаг баримталдаг, 3-с дээш жил жолоо барьсан /мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй бол давуу тал болно/, ажлын шаардлагаар томилолтоор хөдөө явах боломжтой, 25-45 насных байна.
Үндсэн цалин 1.5 сая ₮.