- ЭРХЭМ ЗОРИЛГО Бодлого, зохицуулалттай хөгжлийн түүчээ болно.
- АЛСЫН ХАРАА Монголдоо газрын тосны салбарын болон тээвэр, логистикийн хөгжлийг тодорхойлогч болно.
Үнэт зүйлс
- Ёс зүй, шударга байдлыг эрхэмлэнэ.
- Үйл ажиллагаандаа олон улсын болон үндэсний стандартыг баримтална.
- Хүний хөгжилд ээлтэй орчинг бий болгож, ажиллагсадын амьдралын баталгааг хангана.
- Нийгмийн хариуцлагатай байна
Бидний тухай
Зууннайман Ойл ХХК нь 2008 онд гадаад худалдааны чиглэлээр үүсгэн байгуулагдаж, 2010 онд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд газрын тосны бүтээгдэхүүний анхны агуулахыг барьж ашиглалтад оруулснаар шатахууны хадгалалт, тээвэрлэлтийн үйл ажиллагааг эхлүүлсэн түүхтэй. Одоо УУХҮЯ-наас олгосон Бүх төрлийн шатахуун импортлох тусгай зөвшөөрөл болон Бүх төрлийн шатахууны бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу шатахууны импорт, бөөний худалдааны үйл ажиллагааг явуулахын зэрэгцээ Ачих буулгах, шилжүүлэн ачих терминал, уул уурхайг түшиглэсэн бөөнөөр борлуулах ШТС-ыг ажиллуулж байна.
2017 он
Монголын нефть, хийн үндэсний ассоциацийн гишүүн
2020 он
Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимд “DIAMOND” гишүүнээр элссэн
2020, 2022 он
ТОП 100 Аж Ахуй Нэгжээр шалгарсан