“Зууннайман Ойл” ХХК
Нийгмийн хариуцлага
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Нэг тэрбумаар тоологдох мод тарих хөдөлгөөн”-ийг дэмжин нийгмийн хариуцлагын хүрээнд 3000 гаруй мод, бутыг Говьсүмбэр аймагт тарьж ургуулан, зохих арчилгааг хийж байна..
“Зууннайман ойл” ХКК нь нийгмийн хариуцлагын хүрээнд нийгэмд тулгарч буй олон асуудлыг шийдэхэд санаачилга гаргах, хүн амын болоод эдийн засгийн өсөлт, хөгжилтэй үйл ажиллагаагаа уялдуулж ажиллахыг зорьж ирсэн. Энэ ч үүднээс хамтрагч, түншүүд, хэрэглэгч, ажиллагсадынхаа өмнө хүлээх хариуцлага, чиг хандлагаа ухамсарлаж, нийгмийнхээ сайн сайхны төлөө сайн дурын үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг билээ. Сүүлийн жилүүдэд манай компани хандив өгөх уламжлалт хэлбэр давамгайлсан хариуцлагыг үүрч ирсэн..
Зууннайман Ойл ХХК нь 2018-2023 онуудад нийгмийн хариуцлагын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн хүүхэд, залуучуудын боловсрол, эрүүл мэндийн асуудалд болон биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд анхаарч нийт 31 400 000 төгрөгийн дэмжлэг туслалцаа үзүүлсэн..
Орон нутгийн ахмад, өндөр настны холбоо, өрх толгойлсон эмэгтэйчүүд, орлого багатай өрхүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар эмзэг бүлгийн иргэдийн амжиргаанд туслахад чиглэсэн үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог..
Агаар, хөрсний бохирдлыг бууруулах, байгаль орчиноо нөхөн сэргээх чиглэлээр жил бүр тодорхой хөтөлбөрийн дагуу ажлуудыг хийж байна. БОХ багц өвс үйл ажиллгаа, орон нутгийн засаг захиргаатай хамтран бохирдсон суваг шуудуу цэвэрлэх зэрэг ажлууд амжилттай хэрэгжсэн..