Үйл ажиллагаа2024-08-112024-08-11 Зууннайман Ойл ХХК нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд Газрын тосны бүтээгдэхүүний 2 агуулахтай. Эдгээр агуулахууд нь 6,5 га газрыг хамардаг, нийт 33.000 куб.метр багтаамжтай 9 ширхэг босоо цилиндр савтай, 3326,45 м урттай 4 ширхэг салаа замтай, 18 вагонцистерн зэрэг ачих болон буулгах хүчин чадалтай, 7 автоцистерн зэрэг ачих 2 автоэскадтай. Тус бүр нь 2000 м3 багтаамжтай 3,4 дүгээр босоо цилиндр сав нь Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А/85 дугаар тушаалаар хаалттай гаалийн баталгаат агуулахаар зарлуулж, 3 жил тутам зохих журмын дагуу хугацааг сунгуулж, үйл ажиллагаа явуулж байна.Агуулахууд нь жилд дунджаар 1100 орчим вагонцистерн хүлээн авч, 450 орчим автоцистерн шатахуун ачдаг.